2010/08/07

Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө...

Хүмүүсээ энэ баая, хаая, ок, око, окла энэ тэр гэсэн үгээ хэрэглэхээ больчихмоор юмаа...Зүгээр л баяртай, сайнуу, за, тийм гээл хэлчих үгнүүдийг одоо заавал ингэж хэлээд байх шаардлага байгаамуу гүүмүү ай хүмүүсээ...Эсвэл тийм айхтар лээнгүйж, языктайгаа гайхуулах гээд байдаг улс байдгиймуу...Би ичихгүйээ үнэнээ л хэлнэ би ямарч хэл мэдэхгүй төрөлх Монгол хэлээ ч сайн мэдэхгүй суралцаж яваа нэгэн...
Хүмүүс уншаад за юун сүртэйн тэр үгнүүдийг хэллээ гээд яадийн гээл...Үгүйдээ хорвоо минь гэж...Аугаа том зүйл өчүүхэн зүйлээс эхэлдэг шиг энэ хэдэн үгнээс болж цаашид ч юу болохыг хэлж мэдэхгүйшд үнэндээ...
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан...гэж догшин хутагт Д.Данзанравжаа маань сүрхий айлджээ...Эх хэлээ эрлийз хурлийз болгоод явах надад лав сайхан биш байна...Яахав мэдээж маш олон гадны үгийг хэрэглэдэг,гэхдээ тэр нь өдрөөс өдөрт шинэчдэгдэн хөгжиж буй шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжил гэх мэт зүйлтэй салшгүй холбоотойгоор шүү дээ..Тиймээс эдгээр үгнүүдийг орчуулахад төвөгтэй байдаг байх.Харин зүгээр л энгийн өдөр тутам хэрэглэдэг тэр үгнүүдээ л Монгол хүн байнадаа энэ чинь Монголоороо л хэлээл сурчих л даа хэвшчих л дээ...айхтар хэцүү сүрхий юм биш биздээ...
Саяхандаа зүрагтаар Сосорбарам гавъяат ярьж байналээ...Одооны залуус нэг л их хэл ус мэддэг гэж гайхуулцгаах юм...Тэгээд нэг ярилцлага энэ тэрд орохдоо ч юмуу, аль эсвэл нэг албан байгууллагад орох гэж анкет бөглөхдөө нээх сүрхий мэддэг амьтан болох гэж тэгээд байдаг юмуу бүү мэд... Орос, Англи, Герман,Франц,хятад,Япон,Солонгос хэлтэй гэсэн хүмүүс байна гэж...Тэгээд Сосорбарам гавъяат бас ингэж хэлж ярьж байгаам...Ямар хүнийг хэл мэддэг мэдлэгтэй хүн гэх вэ? Гэхээр зөв сайхан уншиж мэддэг, уншсан зүйлээ алдаа мадаггүй ойлгож мэддэг, ойлгосон зүйлээ эргүүлээд ярьж мэддэг, сонсч мэддэг,орчуулж мэддэг хүнийг л хэл мэддэг хүн гэнэ гэж байгаам...Нээрээ ч үнэндээ...Hi5 дээр хүртэл нэг жаал өөрийгөө Англиштай,языктай гэчихсэн байналээ...Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг би нэг юм түүнийгээ хэн бэ гэдгийг мэдэлгүй л яахав...
Мэдэхгүй байж мэддэг юм шиг царай ердөө дэмий
Мэддэг бол бүү сагсуур зүгээр амаа жимий гэж сайхан дуу байшдээ цаана чинь...
Өнөөдөр дэлхий дээр 6000 хэл байдаг бөгөөд ойрын 50 жилд дээрх хэлний 50 хувь нь устаж үгүй болох аюул тулгараад байгаа юм байна. Мөн ЮНЕСКО улс үндэстний эх хэлийг хадгалах хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, нэгдүгээрт, төрөлх хэл, хоёрдугаарт, тухайн улсынхаа хэл, гуравдугаарт, дэлхий нийтийн хэлийг эзэмших нь зөв гэсэн байна...
Ингээд байхад л манайхан чинь яацгаагаад л байнадаа....
Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө... Л.Түдэв
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл...Д.Нацагдорж

Шадар ван Хотгойдын Чингүнжав... (1710-1757)

Чингүнжав бол хотгойдыг захирч байсан Чингисийн алтан ургийн боржигон овгийн хиад ястан хүн юм...Тухайн цаг үед дэлхийн хамгийн том хүчирхэг гүрнүүдийн нэг болох манж чин гүрний эсрэг, Монголын ард түминй тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэн босч, манжийн хаанаас өөрийнхөөө эсрэг 10 гаруй зарлиг буулгуулан ихэд сандарган тэвдүүлсэн, энэ тэмцлийнхээ төлөө үр удмаараа хядуулсан хүн юм...Мөн түүнйи бослогыг дэмжиж байсан 2 дугаар богдыг хүртэл манжийн тал хүрээнээс гаргалгүй нарийн хараа хяналтанд байлгаж байгаад хожим бослого дарагдсаны дараа жанжаа хутагтыг явуулж богдод хор өгж хорлуулсан байгаа юм..энэ үед богд 37 хон настай байж...2 дугаар богд нь өндөр гэгээн Занабазарын орыг эзэлсэн Монголын шарын шашны тэргүүнээс гадна эхийнхээ талаар Чингүнжавтай төрлийн хүн байжээ... Зөвхөн хамаатан гэдгээрээ бус тусгаар тогтнолынхоо төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэлээрээ нэгдэн нийлж байсан хүмүүс ажээ...Мөн Чингүнжавыг дэмжиж байсан Засагт хан, Түшээт хан нар бүгд учир битүүлгээр нас байржээ...Мөн төрөл төрөгсөд болох 80гарсан эх, 22 настай эмэгтэй дүү, 10 настай охин Цэрэнжид, эхнэр, 5 настай хүү Бари, гурван нялх охин болон их хүрээний ойролцоо сууж байсан их хүү цэвээнжав болон удаах хүү 2-ийг нь эхнэр хүүхдүүдийнх нь хамт баривчлан төмөр гинжээр гинжлэн торонд хийж, бээжинд аваачин 3-11 нд цаазалсан байна...Харин 5 настай Бари хүүг нь амьд үлдээсэн боловч төл удалгүй 2 жилийн дараа учир битүүлгээр нас барсан байна...
Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй билээ...Энэ хүний талаар бага байхаасаа л их сонсч бахархаж шүтэж ирсэн гэхэд хилсдэхгүй биз...Чингүнжавын үхлийн талаар олон таамаг,домог яриа байдгийн байналээ...81н зоосоор түлж алсан түүнээс нь болж манжийн хааны хатнаас цоохор биетэй хүүхэд төрсөн, бас модон илжгэнд хадуулж үхсэн гэх мэтчилэн...Муусайн манжууд Монголын минь хамаг л сайхан эрэлхэг аавын хөвгүүдийг харгис хэрцгийгээр алхыг нь алж, хордуулахыг нь хордуулж,үр удмаар нь юу ч үгүй хүйс тэмтэрч байжээ...Одоо харин өөрсдөө үйлийн лайгаа эдэлж, манж гэж үндэстнээс одоо юу ч үлдсэнгүйдээ...
Мөнх тэнгэр байгаа цагт эрэлхэг зоригт Монгол хөвгүүд үеийн үед төрсөөр байх болно...
Эх сурвалж : Internet...Мөн өөрийн өчүүхэн мэдлэгээс хальт оруулав...