“Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол
Эх орноо хайрлах нь юу л бол”
гэж Очирбатын Дашбалбар агсан эцэг эхээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр хоёрыг энгийн үгээр гайхалтай сайхан зүйрлэн бичсэн байдаг билээ. Энэ бүхнээс ингээд харахад эх орноо хайрлах хайр нь яахын аргагүй эцэг эхээ хайрлах хайраас улбаатай гэдэг нь харагдаж байгаа юм.
Бага байхдаа ээжээсээ хэсэгхэн хугацаагаар холдоход л ээжийгээ үнэхээр их санадаг байж билээ. Одоо бодоход ээждээ ямар их хайртай яг тэр чинээгээрээ их санадаг байждээ...Харин сүүлд том болсон хойноо эрдмийн мөр хөөж нутгаасаа гараад эх орноо үнэхээр их санаж байснаа, хүний нутгаас эх орноо үнэхээр их хайрлаж байснаа тодхон санаж байна...Тэр л үед би эх орондоо ямар их хайртайгаа харь хол хүний нутагт байхдаа л хамгийн ихээр яс махандаа шингэтэл ойлгосон юм...Санана гэдгийг би хайрын илрэл гэдгийг тэгэхэд ухаарсан юм...
“ Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм” гэсэн нэрт зохиолчийн агуу үгийг ХҮН БҮР СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ САНАЖ ЯВАГ...
No comments:
Post a Comment