2010/05/23

Хэзээ хэн байснаа үргэлж санаж яв...

Зарим нэг хүмүүст хандаж хэлэх хэдэн үг байнаа...Хэлэхгүй бол хэл минь загтнаад, аазгай хөдлөөд, эгдүү инээд хоёр зэрэг хүрээд болдгүйдээ...

Нилээн дээр зурагтаар үзсэн, харсан, сонссон зүйлээ гэнэт өнөө өглөө саначихлаа байна...За цаана чинь нэг мундаг эмч хүүхэн ингэж байна хөөш айн гээд уун гээд сонсоцгоо. Айраг уух эмэгтэй хүнд маш муу гэнээ, тэгээд уугаад л байвал тэр эмэгтэйгээс яг архичин эмэгтэйгээс төрдөг шиг сэтгэцийн өвчтэй, оюуны чадамж муутай хүүхэд төрнө гэжийна...Энэ юу гэсэн үг вэ? Хэрвээ энэ хүүхний яриад байгаа нь үнэн бол хэдэн мянган жил айраг уусаар ирсэн Монголчууд бид бүгдээрээ тэнэг болох бишүү айн хараал ид гэж...Тэгэхээр БЛОГСПОТ сайт ч гэсэн тэнэгүүдийн цугларч тэнэглэдэг газар болж таарлаалдаа хахаха...Ингэж ярьж суугаа тэр эмч ч өөрөө тэнэг болж таарахнээдээ (хэрвээ Монгол хүн бол шүү)...Айраг уудгүй, айраг ууж үзээгүй, айраг ууж өсөөгүй Монгол хүн байнуу? Байвал хараал чамайг идээсэй...

Бас нэг хүн байнаа...UBS телевизээр хоол хийхийг заадаг байсанГүн шим сургалтын төвийн тэргүүн хэн билээдээ нэг нөхөр ингэж ярьж байна...Банштай цай хүний биенд мааш муу. Тэгээд Монголчууд банштай цай идсээр байгаад ийм дотрын янз бүрийн айхтар өвчин эмгэгтэй байдаг гэнээ...Тэгээд болж өгвөл ногоо идэж бай гэнээ...Бид чинь өвөл зуны эрс тэс уур амьсгалд байгаль цаг уурынхаа нөхцөлд хоол ундаагаа зохицуулж идэж ирсэн хоолны тал дээр бол асар өндөр соёлтой ард түмэн шүү тэгж ярих юм бол...Өвөл ногоо идээд байвал бид чинь тэр их хахир хүйтнийг давж гарах их энергиэ хаанаасаа олж авах болж байнаа...Өөр шигээ ногоочин удамтай болгох гээд байгаам байналдаа тэр моньд ХАХАХА...БИ Л ЛАВ ТАРИА НОГОО ТАРЬЖ ҮЗЭЭГҮЙ, ТАХИА ШУВУУ ТАРВАГА ЗУРМААР ХООЛЛОЖ ӨСӨӨГҮЙ, ТАЛ ДҮҮРЭН БЭЛЧИХ ТАВАН ХОШУУ МАЛЫНХАА БУЯНААР ӨДИЙ ХҮРСЭН МОНГОЛ ХҮН БИЛЭЭ...

За байз 2 билүү 3н жилийн өмнө дөө Ийгл телевизээр цагаан сарыг хэрхэн тэмдэглэх талаар нэг нэвтрүүлэг гарч тэр нэвтрүүлэгтээ нэгэн залуу гэр бүлийн хэрхэн цагаан сарыг хямд төсөр авсаархан тэмдэглэж байгааг сонирхуулж байсын... Тэгсэн чинь ууцны оронд тахианы мах чанаад тавьчихсан, хэвийн боовоор засдаг идээний оронд нь нэг тавган дээр алим, ананас,лийр,мандарин, усан үзэм гэх мэтчилэн дан жимсээр идээ таваг засцан тэгээл сууж байхын...Би бүүр гайхаж, цуг харж суусан аав ээж хоёрын тэр дургүйцэж байгаа гэж жигтэйхэн. Аргагүйшдээ ямарч Монгол хүний тэмдэглэх ёстой Монгол гэж бүхэл бүтэн үндэстнийг тодотгож өгдөг үндэсний хэмжээний хамгийн том баяр шүү дээ...Ямар ч ядарсан задарсан хүн бүр аль чадах ядхаараа л энэ баярыг чинь тэмдэглэчих юмсан гээл эрвийх дэрвийхээрээ л зүтгэдэг юм...Манайх ч мөн адил...Энэ гадны шашны байгууллагууд арай дэндэнээ...Энийг гаргаж байдаг тэр Ийгл телевийзийн Монгол талын удирдлагууд ч гэж яацан улс байдийн бүү тэнгэр ниргээсэй...

Зарим нэг нөхдүүд хэтэрхий их өндөрт нисэх юмдаа чааваас, унахдаа ямар чанга унахаа мэдэхгүй л хальж яваа амьтад, хөөрхийс нисэг нисэг...

Эцэст нь хэлэхэд Хүн хэдийд ч, ямар ч үед, яаж ч явсан, хэзээ хэн байснаа үргэлж санаж явах хэрэгтэй...Зоригт ван...

2010/04/17

Эх орноо хайрлах нь эцэг эхээ хайрлахаас улбаатай...

Би гэгч энэ хорвоод хүмүүний алтан төрлийг олж мэндлэхдээ эхийн хайр энэрэл шингэсэн ангир уургийг амталхаас урьтаж эх орныхоо ариун тунгалаг агаараар нь хамгийн түрүүнд ундаалсийм...Бага балчир наснаас өдий хүртэл ээж минь намайг хайр энхрийлэл дунд хүний дайтай хүн болгон хүмүүжүүлжээ...Хүн бүр л арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн ээждээ хайртай байдаг шиг эх орондоо ч мөн хайртай байдаг. Учир нь эхийн цагаан сүү, эх нутгийн агаар ус хоёроор өв тэгш ундаалж хүний зэрэгт хүрсэн болохоор тэр байх гэж боддог...Эх орноо хайрлахыг би зөвхөн Эх орондоо хайртай гэж хоосон ярихаас арай өөрөөр ойлгодог. Унасан газар угаасан усандаа эзэн шиг эзэн нь байж ширхэг чулуу, атга шороо, дов толгод, уул ус, урсах гол мөрөн, ундаалах рашаан булаг, ан амьтан бүгдийг нь хайрлан хамгаалахаас эхэлдэг байх гэж ойлгодог.

Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол

Эх орноо хайрлах нь юу л бол

гэж Очирбатын Дашбалбар агсан эцэг эхээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр хоёрыг энгийн үгээр гайхалтай сайхан зүйрлэн бичсэн байдаг билээ. Энэ бүхнээс ингээд харахад эх орноо хайрлах хайр нь яахын аргагүй эцэг эхээ хайрлах хайраас улбаатай гэдэг нь харагдаж байгаа юм.

Бага байхдаа ээжээсээ хэсэгхэн хугацаагаар холдоход л ээжийгээ үнэхээр их санадаг байж билээ. Одоо бодоход ээждээ ямар их хайртай яг тэр чинээгээрээ их санадаг байждээ...Харин сүүлд том болсон хойноо эрдмийн мөр хөөж нутгаасаа гараад эх орноо үнэхээр их санаж байснаа, хүний нутгаас эх орноо үнэхээр их хайрлаж байснаа тодхон санаж байна...Тэр л үед би эх орондоо ямар их хайртайгаа харь хол хүний нутагт байхдаа л хамгийн ихээр яс махандаа шингэтэл ойлгосон юм...Санана гэдгийг би хайрын илрэл гэдгийг тэгэхэд ухаарсан юм...

Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм гэсэн нэрт зохиолчийн агуу үгийг ХҮН БҮР СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ САНАЖ ЯВАГ...

2010/04/16

Тэр...

Тэр...Тэр намайг анх энэ орчлонд мэндэлснээс хойш надтай үргэлж хамт байж миний дэргэдээс алхам ч холдоогүй. Тэр миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг. Тэрэнд би хайртай...Тэр бол миний амьдралын хамгийн үнэтэй, юугаар ч сольшгүй, юугаар ч орлуулашгүй, юутай ч зүйрлүүлэшгүй энэ л биений минь хэсэг, эд эс, лугших судас, урсах цус, ундаалах ус, цээж дүүрэн амьсгалах агаар, бахархах бахархал, шүтэх шүтээн, амьдрах гэр, алдар нэр, дэлхий хаана ч явсан овоглох овог, омогших омог минь билээ. Тэр байхгүй бол би байхгүй, тэрэнгүйгээр би хэн ч биш. Тэр миний амьдралын бүх л зовлон жаргал, баяр гуниг, эрээн бараан, хатуу бэрх гээд амьдралын минь туршид хамт байсан, одоо ч байгаа, цаашид өнгөрүүлэх амьдралд минь ч хамт байна.
Тэр минь маш үзэсгэлэнтэй бас хэмжээлшгүй баян чинээлэг нэгэн...Тэрнийг минь дэндүү их баян чинээлэг гэдгийг нь хүн болгон мэддэг учир ашиг хонжоо хайсан дэвэн дэлхийн доншууч, тэнүүлч тонуулч, хулгайч нар болсон олз омог эрэлхийлэгчид ер тайван байлгахгүй зогсоо зайгүй эд хөрөнгөнөөс нь хумсалж авсаар байгаа. Авахдаа бас гуйж авдаг нэгэн байхад гуядаж авдаг, бүр хулгайлж авдаг хүмүүс ч их олон бий. Тэд харин хэзээ ч буцааж өгч байгаагүй...
Тэднээс болж тэр минь нулимсгүй уйлж, маш ихээр зовж шаналж байгааг нь хараад би өрөвддөг хайрладаг. Тэрнийг минь одоо үед хэсэг бүлэг шунахай ховдог сэтгэлтэй хүмүүс зөвхөн мөнгө олох, баяжих хэрэгсэл болгон ашиглаж байгаад нь би их харамсч байна. Энэ бүхнээс болж сүүлийн үед тэр минь их зовж шаналж, надад бас бидэнд гомдох болсон. Гомдож шаналсандаа болоод дотроо маш их гансран уйлж байгааг нь мэддэг мэдэрдэг мөртлөө би тэрний төлөө одоо болтол юу ч хийж чадалгүй зүгээр л харан суусан хэвээр л байна. Тэрнээс би холдож чадахгүй...
Тэр минь ганцхан миний ч шүтээн биш, над шиг өөр олон хүмүүсийн шүтэх шүтээн, бахархах бахархал нь билээ. Тэрнийг минь хайрладаг, санагалздаг маш олон хүн дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Тэр бол миний алдхан бие, аюулхай цээж, атгахан зүрхэнд минь байдаг агуу түүхт миний ЭХ ОРОН МОНГОЛ минь билээ...