2010/08/07

Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө...

Хүмүүсээ энэ баая, хаая, ок, око, окла энэ тэр гэсэн үгээ хэрэглэхээ больчихмоор юмаа...Зүгээр л баяртай, сайнуу, за, тийм гээл хэлчих үгнүүдийг одоо заавал ингэж хэлээд байх шаардлага байгаамуу гүүмүү ай хүмүүсээ...Эсвэл тийм айхтар лээнгүйж, языктайгаа гайхуулах гээд байдаг улс байдгиймуу...Би ичихгүйээ үнэнээ л хэлнэ би ямарч хэл мэдэхгүй төрөлх Монгол хэлээ ч сайн мэдэхгүй суралцаж яваа нэгэн...
Хүмүүс уншаад за юун сүртэйн тэр үгнүүдийг хэллээ гээд яадийн гээл...Үгүйдээ хорвоо минь гэж...Аугаа том зүйл өчүүхэн зүйлээс эхэлдэг шиг энэ хэдэн үгнээс болж цаашид ч юу болохыг хэлж мэдэхгүйшд үнэндээ...
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан...гэж догшин хутагт Д.Данзанравжаа маань сүрхий айлджээ...Эх хэлээ эрлийз хурлийз болгоод явах надад лав сайхан биш байна...Яахав мэдээж маш олон гадны үгийг хэрэглэдэг,гэхдээ тэр нь өдрөөс өдөрт шинэчдэгдэн хөгжиж буй шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжил гэх мэт зүйлтэй салшгүй холбоотойгоор шүү дээ..Тиймээс эдгээр үгнүүдийг орчуулахад төвөгтэй байдаг байх.Харин зүгээр л энгийн өдөр тутам хэрэглэдэг тэр үгнүүдээ л Монгол хүн байнадаа энэ чинь Монголоороо л хэлээл сурчих л даа хэвшчих л дээ...айхтар хэцүү сүрхий юм биш биздээ...
Саяхандаа зүрагтаар Сосорбарам гавъяат ярьж байналээ...Одооны залуус нэг л их хэл ус мэддэг гэж гайхуулцгаах юм...Тэгээд нэг ярилцлага энэ тэрд орохдоо ч юмуу, аль эсвэл нэг албан байгууллагад орох гэж анкет бөглөхдөө нээх сүрхий мэддэг амьтан болох гэж тэгээд байдаг юмуу бүү мэд... Орос, Англи, Герман,Франц,хятад,Япон,Солонгос хэлтэй гэсэн хүмүүс байна гэж...Тэгээд Сосорбарам гавъяат бас ингэж хэлж ярьж байгаам...Ямар хүнийг хэл мэддэг мэдлэгтэй хүн гэх вэ? Гэхээр зөв сайхан уншиж мэддэг, уншсан зүйлээ алдаа мадаггүй ойлгож мэддэг, ойлгосон зүйлээ эргүүлээд ярьж мэддэг, сонсч мэддэг,орчуулж мэддэг хүнийг л хэл мэддэг хүн гэнэ гэж байгаам...Нээрээ ч үнэндээ...Hi5 дээр хүртэл нэг жаал өөрийгөө Англиштай,языктай гэчихсэн байналээ...Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг би нэг юм түүнийгээ хэн бэ гэдгийг мэдэлгүй л яахав...
Мэдэхгүй байж мэддэг юм шиг царай ердөө дэмий
Мэддэг бол бүү сагсуур зүгээр амаа жимий гэж сайхан дуу байшдээ цаана чинь...
Өнөөдөр дэлхий дээр 6000 хэл байдаг бөгөөд ойрын 50 жилд дээрх хэлний 50 хувь нь устаж үгүй болох аюул тулгараад байгаа юм байна. Мөн ЮНЕСКО улс үндэстний эх хэлийг хадгалах хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, нэгдүгээрт, төрөлх хэл, хоёрдугаарт, тухайн улсынхаа хэл, гуравдугаарт, дэлхий нийтийн хэлийг эзэмших нь зөв гэсэн байна...
Ингээд байхад л манайхан чинь яацгаагаад л байнадаа....
Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө
Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө... Л.Түдэв
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл...Д.Нацагдорж

No comments:

Post a Comment